Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн шилдэг нисэх буудлууд...

Олон улсын нисэх буудлуудын зөвлөл /ACI/-өөс Нисэх буудлын үйлчилгээний чанар /ASQ/-ын судалгаанд хамрагдсан зорчигчдын санал асуулгаар нисэх буудлын үйлчилгээг маш сайн зохион байгуулж байгаа нисэх буудлуудыг жишиг нисэх буудлаар шалгаруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн шилдэг нисэх буудлууд...
Дэлхийн шилдэг нисэх буудлууд.... Зураг: МҮОНРТ

Олон улсын нисэх буудлуудын зөвлөл /ACI/-өөс Нисэх буудлын үйлчилгээний чанар /ASQ/-ын судалгаанд хамрагдсан зорчигчдын санал асуулгаар нисэх буудлын үйлчилгээг маш сайн зохион байгуулж байгаа нисэх буудлуудыг жишиг нисэх буудлаар шалгаруулжээ. Тус шалгаруулалтаар Египетийн Каирын олон улсын нисэх онгоцны буудал тэргүүлж, Ямайкагийн Sangster, Эмиратын Дубай, Исландын Keflavik, Энэтхэгийн Хайдерабад Ражив Ганди, Тайваны Taoyuan олон улсын нисэх онгоцны буудлууд удаалав.

2011 оноос хойш нийт 21 нисэх онгоцны буудал жишиг нисэх онгоцны буудлаар шалгарчээ. Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ерөнхий захирал Анжела Життэнс нисэх буудлууд өрсөлдөх чадвар сайтай байгаа нь зөвхөн зорчигчдод зориулсан үйлчилгээг эрхэмлэн дээдлээд зогсохгүй зорчигчдын цаашдын хэрэгцээ шаардлагыг ч тусгах тухай ойлголт юм гэдгийг онцлосон байна.

1. Каирын олон улсын нисэх онгоцны буудал

2. Ямайкагийн Sangster нисэх онгоцны буудал

Хуваалцах