Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн шинэ рекордыг Вейд Ван Никерк шинэчиллээ

Алтан медалийн эзнээр Өмнөд Африкийн тамирчин Вейд Ван Никерк /Wayde van Niekerk/ 43.03 секундэд барианд орж, дэлхийн шинэ рекордыг тогтоосон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн шинэ рекордыг Вейд Ван Никерк шинэчиллээ
Дэлхийн шинэ рекордыг Вейд Ван Никерк шинэчиллээ. Зураг: МҮОНРТ

Энэ цаг мөчид зуны олимпийн XXXI дэх наадам хөнгөн атлетикийн аваргуудаа тодруулсаар байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 400 метрийн финалын уралдаан дөнгөж сая болж өндөрлөлөө. Алтан медалийн эзнээр Өмнөд Африкийн тамирчин Вейд Ван Никерк /Wayde van Niekerk/ 43.03 секундэд барианд орж, дэлхийн шинэ рекордыг тогтоосон юм. Эдүгээ 24 настай тэрбээр 2015 онд Бээжинд болсон тэмцээнд дэлхийн аварга болж байсан. Харин "Рио-2016" бол түүний хувьд анхны олимп. Тэрбээр оролцож буй анхны олимпоосоо ийнхүү алтан медалтан боллоо.

Эрэгтэйчүүдийн 400 метрийн уралдааны мөнгөн медалийг Гренад улсын тамирчин Кирани Жеймс, хүрэл медалийг АНУ-ын тамирчин Лашон Мерритт хүртэв.

Хуваалцах