Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн сонсголын өдөр

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг дүлийрэл, сонсголын алдагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх, чих, сонсголын тусламж үйлчилгээг олон нийтэд сурталчлах өдөр болгон тэмдэглэдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн сонсголын өдөр
Дэлхийн сонсголын өдөр. Зураг: МҮОНРТ

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг дүлийрэл, сонсголын алдагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх, чих, сонсголын тусламж үйлчилгээг олон нийтэд сурталчлах өдөр болгон тэмдэглэдэг.

Энэ жил “Насан туршдаа сонсохын тулд сонсголоо хайрлая, хамгаалъя” уриатайгаар зохион байгуулж байна.

Орчин үеийн техник технологи, хүүхэд залуусын чихэвчний зохисгүй, хэтэрсэн хэрэглээ, осол гэмтэл, чих хамар хоолойн үрэвсэлт өвчин, эм тарианы буруу хэрэглээ, гаж нөлөө зэрэг олон шалтгааны улмаас сонсголын алдагдал, бууралтын хүний тоо нэмэгдэж байна.

Сонсгол бууралтын тохиолдлын 60 орчим хувийг урьдчилан сэргийлж, эрт оношлох боломжтой.

Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй чанга дуугаар, хашгирч харилцахын оронд амны хөдөлгөөнөө бүрэн харуулан үгийг удаан зөөж, зөөлөн ярих нь зүйтэйг эмч нар зөвлөж байна.

Эх сурвалж: Сүхбаатар эрүүл мэндийн төв

Хуваалцах