Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дэлхийн стандартын өдөр”-өөр нээлттэй ажиллана

Энэ өдөр Дорнод аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс Тусгаар тогтнолын талбайд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, үйл ажиллагаагаа олон нийтээд сурталчилна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлхийн стандартын өдөр”-өөр нээлттэй ажиллана
“Дэлхийн стандартын өдөр”-өөр нээлттэй ажиллана. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өдөр “Дэлхийн стандартын өдөр” тохиодог.

Энэ өдөр Дорнод аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс Тусгаар тогтнолын талбайд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, үйл ажиллагаагаа олон нийтээд сурталчилна. Өдөрлөгөөр:

- Стандарт, хэмжил зүйн чиглэлээр хийсэн ажлаа тайлагнах

- Иргэд хөдөлмөрчдөд стандарт дэлгэн үзүүлэх

- Аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд Тохирлын гэрчилгээ олгох

- “Үндэсний тохирлын тэмдэг”-ийн мэдээлэл

- Худалдаа эрхлэгчдийн цахилгаан болон электрон хил баталгаажуулах зэрэг арга хэмжээ тус тус болно.

Н.Энхболд даргатай тус хэлтэс “Дэлхийн стандартын өдөр”-ийг угтан Монгол Улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, дүрэм, журмуудыг орон нутагт хэрэгжүүлэн, үйл ажиллагаа сурталчлах, мэдээлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” болон олон ажлуудыг төлөвлөжээ.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Стандарт бидний амьдралд” эссэ бичлэгийн уралдааныг зарласан байна. Материалыг 2016.10.05-12-ны өдрүүдэд хэлээн авах ба 150-200 үгэнд багтаан, гараар бичсэн байх шаардлагатай аж.

Хуваалцах