Дэлхийн статистикийн өдөр өнөөдөр тохиож байна
НҮБ-ын Статистикийн комиссын 41 дүгээр чуулганаар дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 10 дугаар сарын 20-ныг “Дэлхийн статистикийн өдөр”-өөр сонгосон.
Мэдээллийн алба

НҮБ-ын Статистикийн комиссын 41 дүгээр чуулганаар дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 10 дугаар сарын 20-ныг “Дэлхийн статистикийн өдөр”-өөр сонгосон.
Улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблей 2015 оны тогтоолоор Дэлхийн статистикийн өдрийг таван жил тутамд энэ өдөр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Дэлхийн статистикийн өдрийг:
2010 онд “Чанартай үйлчилгээ, мэргэжлийн ур чадвар ба нэгдмэл байдал”,
2015 онд “Сайн мэдээлэл, бодлого, шийдвэр, сайхан амьдрал”,
2020 онд “Найдвартай тоон мэдээллээр эх дэлхийгээ холбоё” уриан дор тэмдэглэсэн.
2025 онд энэ өдрийг “Чанартай статистик мэдээллийг хүн бүрд” уриан дор тэмдэглэж байна.


















