Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн таван удаагийн аварга Хажимурад Гацалов Якутын шигшээ багт ажиллана

Түүнийг зөвшөөрүүлсэн гол хүн нь дэлхийн хошой аварга Виктор Лебедевийг хэмээн үзэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн таван удаагийн аварга Хажимурад Гацалов Якутын шигшээ багт ажиллана
Дэлхийн таван удаагийн аварга Хажимурад Гацалов Якутын шигшээ багт ажиллана. Зураг: МҮОНРТ

“Афин-2004” олимпийн наадам болон дэлхийн таван удаагийн аварга Хажимурад Гацалов шинэ олимпийн циклд Якутын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн зөвлөхөөр ажиллана.

Түүнийг зөвшөөрүүлсэн гол хүн нь дэлхийн хошой аварга Виктор Лебедевийг хэмээн үзэж байна.

Гацалов Казахстаны шигшээ багт нэг жилийн гаруйн хугацаанд дасгалжуулагчаар ажилласан. Дараа нь дэвжээн дээрээ эргэн ирж, өдгөө Армений нэрийн өмнөөс Токиогийн олимпод оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

Хуваалцах