Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн технологи дэргэд ирлээ

Ирэх сарын 1-3-ны өдрүүдэд дэлхийн шилдэг техник, технологийг нэг дороос үзүүлэх зорилготой уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн “Mongolian Mining” олон улсын үзэсгэлэн болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн технологи дэргэд ирлээ
Дэлхийн технологи дэргэд ирлээ. Зураг: МҮОНРТ

Ирэх сарын 1-3-ны өдрүүдэд дэлхийн шилдэг техник, технологийг нэг дороос үзүүлэх зорилготой уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн “Mongolian Mining” олон улсын үзэсгэлэн болно.

Үзэсгэлэнд 15 орны 120 компани оролцож уул уурхай, зам тээвэр, газрын тосны салбарын шинэ, шилдэг техник технологийг сурталчлан танилцуулах юм.

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр гадаад, дотоод оролцогчдын хамтын ажиллагааны уулзалт болно. Мөн уул уурхайн компаниудын төслийн танилцуулгыг хийж, салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцана гэж “Mongolian Mining” 2015 олон улсын Уул уурхайн үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга ярилаа.

Хуваалцах