Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн том гүрнүүд цөмийн дайнаас зайлсхийхээ амлаж байна

Цөмийн зэвсэгтэй дэлхийн том гүрнүүд цөмийн дайнаас зайлсхийх амлалттайгаар шинэ оныг угтлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн том гүрнүүд цөмийн дайнаас зайлсхийхээ амлаж байна
Дэлхийн том гүрнүүд цөмийн дайнаас зайлсхийхээ амлаж байна. Зураг: МҮОНРТ

Цөмийн зэвсэгтэй дэлхийн том гүрнүүд цөмийн дайнаас зайлсхийх амлалттайгаар шинэ оныг угтлаа. Тодруулбал, АНУ, ОХУ, БНХАУ, Франц, Их Британи цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгийг хураах нь чухал гэдгийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон даваа гарагт цөмийн дайнаас урьдчилан сэргийлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Тэд "Цөмийн зэвсэгтэй орнуудын хооронд дайн гарахаас зайлсхийх, стратегийн эрсдэлийг бууруулах"-ыг "хамгийн чухал үүрэг хариуцлага" гэж нэрлэсэн байна.

Цөмийн зэвсэг нь түрэмгийллийг таслан зогсоох хүчин зүйл байх ёстой гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон сана нэгтэйгээр мэдэгдсэн байна. Тэд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд заасан үүргээ тууштай биелүүлсээр байгаагаа онцоллоо.

"Цэргийн сөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд хоёр болон олон талт дипломат арга барилыг үргэлжлүүлэх бодолтой байна" гэж Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон мэдэгдлээ төгсгөжээ.

БНХАУ-ынГХЯ-ны дэд сайд Ма Жаошю хэвлэлийнхэнд мэдэгдэл хийх үеэрээ, цөмийн зэвсэгтэй таван гүрэн дэлхийн тогтвортой байдлыг нэг дуугаар дэмжсэн анхны мэдэгдэл хийлээ гэдгийг онцолжээ.

Хуваалцах