Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дэлхийн цом – 2021” тэмцээнд оролцох шатарчид, дасгалжуулагч нар ОХУ-г зорилоо

“Дэлхийн цом – 2021” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 11-нд ОХУ-ын Сочи хотод болох бөгөөд эхний тавил 12-ны өдөр 20:00 цагт (Улаанбаатарын цагаар) эхэлнэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлхийн цом – 2021” тэмцээнд оролцох шатарчид, дасгалжуулагч нар ОХУ-г зорилоо
“Дэлхийн цом – 2021” тэмцээнд оролцох шатарчид, дасгалжуулагч нар ОХУ-г зорилоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шилдгийн шилдэг 206 эрэгтэй, 106 эмэгтэй шатарчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөх “Дэлхийн цом – 2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Завхан аймаг, Алдар спорт хороо, Оюутны дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ, ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул, ЭОУМ Т.Мөнхзул, Өсвөрийн шилдэг тамирчид ИМ Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ, багийн ахлагчаар МШХ-ны ЕНБД, АИМ И.Отгонбат, дэд ахлагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин, ДШХ-ны дасгалжуулагч Д.Төрмөнх нар оролцох болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Өнөөдөр МШХ-ны Удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, эх орноо төлөөлөн Дэлхийн цомд оролцох баг тамирчдыг Монголын үндэсний олимпын хорооны төв байрнаас үдлээ.

“Дэлхийн цом – 2021” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 11-нд ОХУ-ын Сочи хотод болох бөгөөд эхний тавил 12-ны өдөр 20:00 цагт (Улаанбаатарын цагаар) эхэлнэ.

Хуваалцах