Дэлхийн түүхэнд энэ өдөр
Дэлхийн түүхэнд энэ өдөр юу болж өрнөснийг уншигч танаа сонирхуулья.
Мэдээллийн алба

Дэлхийн түүхэнд энэ өдөр юу болж өрнөснийг уншигч танаа сонирхуулья.
1894-Зөвлөлтийн онгоцны нэрт зохион бүтээч С.В.Ильюшин,
1945-Английн нэрт хөгжмийн зохиолч, дуучин Эрик Клэптон,
1968-Канадын нэрт дуучин Селин Дион нар мэндэлжээ.
1814- Наполеоны эсрэг эвслийн зургаан орны цэрэг Парисыг эзлэн авчээ.
1856-Крымын дайн дуусч, Парис хотноо байлдагч талууд энхийн гэрээ байгуулсан.
Турк болон барууны холбоотон орнууд Крымын хойгт Севастополь зэрэг эзлэн авсан хотуудыг Дунайн ай сав дахь Молдавын вант улс, Карс хот зэрэг газар нутгаар Оростой солилцохоор тохиролцсон байна.
1897- Орос, АНУ- ын талууд гэрээ байгуулж, Аляск болон Алеутын арлуудыг 7.2 сая ам.доллараар Америкийн талд худалджээ.
1954- Канад дахь анхны метро Торонто хотноо нээгджээ.


















