Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн улс орнуудад "COVID-19"-ийн вакцин түгээхэд 8 мянган онгоц шаардлагатай

Энэ хооронд Олон улсын агаарын тээврийн ассоциацаас дэлхий даяар шинэ коронавирусний вакцин түгээн тараахад "Боинг 747" шиг том оврын 8 мянган онгоц шаардлагатайг мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн улс орнуудад "COVID-19"-ийн вакцин түгээхэд 8 мянган онгоц шаардлагатай
Дэлхийн улс орнуудад "COVID-19"-ийн вакцин түгээхэд 8 мянган онгоц шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Энэ хооронд Олон улсын агаарын тээврийн ассоциацаас дэлхий даяар шинэ коронавирусний вакцин түгээн тараахад "Боинг 747" шиг том оврын 8 мянган онгоц шаардлагатайг мэдэгдсэн байна.

Хэдийгээр өнөөдөр вакцин бэлэн болоогүй байгаа ч тус ассоциац агаарын тээврийн компаниуд, нисэх буудлууд, эрүүл мэндийн байгууллага, эм бэлдмэл үйлдвэрлэгчидтэй идэвхтэй хамтран ажиллаж эхлээд байгаа аж. "COVID-19"-ийн вакцины аюулгүй тээвэрлэлт нь Олон улсын агаарын тээврийн салбарын зууны онцгой чухал үүрэг даалгавар учир эртнээс нарийн төлөвлөх ёстой гэж үзэж байгаагаа олон улсын агаарын тээврийн ассоциацын тэргүүн Александр де Жюньяк мэдэгдлээ.

Мэргэжилтнүүд бүхээг дэх агаарын хэмээс авахуулаад вакцин тээвэрлэлтийн шаардлагад бүх онгоц таардаггүйг анхааруулж байгаа юм. Гол нь вакцин үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал бүс нутаг тэр дундаа Зүүн Өмнөд Азийн орнууд дахь түгээлт тээвэрлэлтэд онцгой анхаарал хандуулахаа агаарын тээврийн ассоциацынхан онцолж байна.

Хуваалцах