Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн улс орнуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтын дундаж дүнг гаргажээ

Азербайжан, Бразил, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) болон Малайз улсуудын авлигын хэргүүд өнөө цагт гэмт хэрэгтнүүд хэрхэн банкны данс нээж, хууль бус мөнгийг хил дамнуулан нуудгийг харуулсан билээ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн улс орнуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтын дундаж дүнг гаргажээ
Дэлхийн улс орнуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтын дундаж дүнг гаргажээ. Зураг: МҮОНРТ

Азербайжан, Бразил, Олон улсын хөл бөмбөгийн холбоо (FIFA) болон Малайз улсуудын авлигын хэргүүд өнөө цагт гэмт хэрэгтнүүд хэрхэн банкны данс нээж, хууль бус мөнгийг хил дамнуулан нуудгийг харуулсан билээ.

2014 оноос эхлэн олон улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба (FATF) улс орнуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга барил, эрх зүйн орчин, үйл ажиллагаа үр дүнтэй байгаа эсэхэд үнэлгээ хийж ирсэн. Өнөөг хүртэл тус алба нь 43 орныг үнэлсэн байна. Энэхүү үнэлгээндээ тулгуурлан дэлхий нийтийн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын дундаж үр дүнг гаргаж үзэхэд дөнгөж 32 хувь байсан байна. Энэ нь ихэнх улсууд авлигын гэмт хэрэгтнүүд болон тэдний мэргэжлийн туслахууд хууль бус хөрөнгө хулгайлж, завшин иргэдэд асар их хохирол учруулахаас урьдчилан сэргийлж чаддаггүй гэсэн үг юм.

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны тус судалгаанд хамрагдсан улс орнуудаас дөнгөж 7 нь буюу АНУ, Испани, Итали, Швейцар, Австрали, Португали, Швед улсууд 50-иас дээш хувийн үзүүлэлттэй байна. Монгол Улс 6 хувийн үзүүлэлттэй.

Хуваалцах