Дэлхийн улс орнуудын удирдагчид ерөнхийлөгч Жозеф Байденд баяр хүргэцгээж байна
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орсон Жозеф Байденд дэлхийн улс орнуудын удирдагчид баяр хүргэж Америкийн шинэ засаг захиргаатай
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орсон Жозеф Байденд дэлхийн улс орнуудын удирдагчид баяр хүргэж Америкийн шинэ засаг захиргаатай цаашид үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлцгээж байна.
Германы Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер Жозеф Байденийг Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орсонд баяртай байгаагаа илэрхийлсний дээр Германы олон иргэн түүний адил баяртай байгаа гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон юуны түрүүнд АНУ-ын шинэ засаг захиргаатай түншлэлийн харилцаагаа бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын дараах сэргээн босголт, Атлантын далайг дамнасан аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Италийн ерөнхий сайд Жузеппе Конте мөн АНУ-ын зүгт их итгэл найдвар тээн харж байгаагаа илэрхийлсэн байна.
Францын засгийн газрын албан ёсны төлөөлөгч мөн тус улс Ерөнхийлөгч Байдентэй хүчирхэг, ашиг тустай, шинэчилсэн харилцаа тогтоож чадна гэдэгт итгэлтэй байгааг мэдэгджээ. Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий Ерөнхийлөгч Жозеф Байденд баяр хүргэхийн ялдамд 2 орон ашиг сонирхол, энх тайван аюулгүй байдал, боломж эрсдэл технологийн гээд олон асуудлаар нэгдсэн байр сууриараа холбогддог гэдгийг онцоллоо.
Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Евро парламентын тэргүүн баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн байна. БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч ХуаЧуньин мөн ДональдТрамп тэргүүтэй АНУ Бээжинтэй буруу харилцаа тогтоосон. Харин шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаа БНХАУ-тай яриа хэлэлцээгээ бэхжүүлж, санал зөрөлдөөнөө арилгаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 2 талын харилцааг хөгжлийн зөв замд нь оруулж, 2 улсын ард түмэн, дэлхий нийтэд сайн үлгэр болно гэдэгт найдаж байгааг илэрхийлсэн байна.
Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жозеф Байдентэй Япон Америкийн эвслийг бэхжүүлэхийн тулд олон улсын асуудлаар хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.


















