Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Дэлхийн ур чадвар” олон улсын байгууллагад элслээ

Бразил улсад болох 43 дахь удаагийн тэмцээн болон эл байгууллагын хүрээнд зохиогдож буй бусад арга хэмжээнд оролцох боломж бүрдэж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлхийн ур чадвар” олон улсын байгууллагад элслээ
“Дэлхийн ур чадвар” олон улсын байгууллагад элслээ. Зураг: МҮОНРТ

Швейцарийн Женев хотноо өнгөрсөн гуравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд хуралдсан “Дэлхийн ур чадвар” олон улсын байгууллагын Удирдах зөвлөл Монгол Улсын тус байгууллагад элсэн орох хүсэлтийг хүлээн авах шийдвэр гаргажээ. Энэ оны есдүгээр сард Швейцарийн Луцерн хотноо болох тус байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар энэхүү шийдвэрийг албан ёсоор батлах юм байна.

“Дэлхийн ур чадвар” Олон улсын байгууллага /World Skills International/ нь ашгийн бус, олон улсын гишүүнчлэлтэй, 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Тус байгууллага нь “Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд эл тэмцээн нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг олимпийн наадмаас дутахааргүй нэр хүнд, өрсөлдөөнтэй, өндөр түвшинд зохион байгуулагддаг аж.

Дэлхийн ур чадварын 42 дахь удаагийн тэмцээн 2013 онд ХБНГУ-ын Лейпциг хотноо зохион байгуулагдаж, 60 гаруй орны орны 1000 гаруй өрсөлдөгч, 3000 мэргэжилтэн оролцож, 200 мянган зочид төлөөлөгчид үзэж сонирхжээ. Монгол Улс тус байгууллагын гишүүн болсноор 2015 онд Бразил улсад болох 43 дахь удаагийн тэмцээн болон эл байгууллагын хүрээнд зохиогдож буй бусад арга хэмжээнд оролцох боломж бүрдэж байгаа юм.

Хуваалцах