Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Дэлхийн ур чадварын тэмцээн- 2021" бэлтгэл ажил эхэллээ

12-р сарын 23-24 ны өдрүүдэд HRD Korea байгууллагын дарга, менежер, K-Star төслийн төслийн менежер мужаан, өрөг, сантехникийн эксперт багшийн хамт “Монгол ур чадвар-2019” багийн амжилт болон сайжруулах шаардлагатай зүйлсийг дүгнэн ярилцахаар 2 хоногийн сургалтыг зохион байгуулж байна. ХНХЯ-ны МБСБХЗ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дэлхийн ур чадварын тэмцээн- 2021" бэлтгэл ажил эхэллээ
"Дэлхийн ур чадварын тэмцээн- 2021" бэлтгэл ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

12-р сарын 23-24 ны өдрүүдэд HRD Korea байгууллагын дарга, менежер, K-Star төслийн төслийн менежер мужаан, өрөг, сантехникийн эксперт багшийн хамт “Монгол ур чадвар-2019” багийн амжилт болон сайжруулах шаардлагатай зүйлсийг дүгнэн ярилцахаар 2 хоногийн сургалтыг зохион байгуулж байна. ХНХЯ-ны МБСБХЗГ-ын дарга А. Халиунаа хурлыг нээж, 2019 онд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголын багийн гагнуурын мэргэжлийн амжилтыг онцолж, дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахын төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.Сургалтын үеэр дараах илтгэлүүд тавигдана:
1. K Star төслийн менежер “Монгол ур чадвар тэмцээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”
2. “Монгол ур чадвар баг-2019”-ыг хариуцан ажилласан МБСТ нь “Казаны тэмцээн дэх “Монгол ур чадвар” багийн оролцоо, SWOT шинжилгээ, “HRD Korea”-тай хийх дараагийн хамтын ажиллагаа”
3. Мужаан, өрөг, цахилгаан гэсэн 3 мэргэжлийн үндэсний тэмцээний даалгавар боловсруулах кэйс ажилСургалтын үр дүнд бид нар “Монгол ур чадвар тэмцээн-2020”-ын товыг гаргаж, “Дэлхийн ур чадварын тэмцээн-2021”-д HRD Korea-тай ямар байдлаар хамтран ажиллах, хэрхэн яаж бэлтгэл хийх зэрэг асуултуудын хариулт тодорхой болгонo.

Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах