Дэлхийн ур чадварын тэмцээнд барилгын салбараас анх удаа оролцоно
Дэлхийн ур чадварын байгууллага нь бөгөөд мэргэжлийн ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх тэдгээр мэргэжилтнүүдийн хэрэгцээ, ач холбогдлыг олон нийтэд танилцуулах зорилгоор анх 1946 онд Испани улсад үүсгэн байгуулагджээ.
Мэдээллийн алба

Дэлхийн ур чадварын байгууллага нь бөгөөд мэргэжлийн ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх тэдгээр мэргэжилтнүүдийн хэрэгцээ, ач холбогдлыг олон нийтэд танилцуулах зорилгоор анх 1946 онд Испани улсад үүсгэн байгуулагджээ. Тус байгууллага мэргэлжилтэй ажилчдын тэмцээнийг уламжлал болон зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил 43 дахь удаагийн тэмцээн Бразилын Сан Паулу хотод ирэх 8-р сарын 11-16-ны өдрүүдэд болох гэж байна.
Энэхүү тэмцээнд манай улсын барилгын салбараас анх удаа хавтанцар наагч, өрөг угсрагч, барилгын цахилгаанчин төрлүүдэд өрсөлдөхөөр болжээ. Тэмцээнд оролцогчдыг шалгаруулах үүднээс 2014 онд анх удаа ур чадварын тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулахад мэргэжлийн 28 сургуулийн 500 шахам оролцогчид оролцож, төрөл тус бүрд 1-5 дугаар байрт шалгаруулан энэ жил тэдгээр оролцогчдын дунд дахин шалгаруулалт хийсний үр дүнд Бразилыг зорих оролцогчид тодорхой болсон байна. Эцсийн шатны шалгаруулалтанд хатанцар наагч ангилалд Дархан-Уул аймгийн 2015 оны төгсөгч Б.Мөнгөншагай, Өрөг угсрагч ангилалд Политехникийн коллежийн оюутан Ж.Энхчимэг, Барилгын цахилгаанчин ангилалд П.Галбадрах нар шалгарсан байна. Яг эдгээр ангилалд багш нарын дунд мөн тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахад Дархан-Уул аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш З.Оюунцэцэг хавтанцар наагч мэргэжлийн шүүгч, мөн тус сургуулийн багш Д.Бадамсүрэн барилгын цахилгаанчин мэргэжлийн шүүгч,” MCS Проперти” ХХК-ийн инженер Э.Ганбаатар өрөг угсаргч мэргэжлийн шүүгч бөгөөд оролцогч багшаар шалгарчээ.
Шалгарсан оролцогчдын БХБ-ын сайд Д.Цогтбаатар өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэсэн бөгөөд амжилт хүсэн оролцогч бүрийг Монгол улсын “Тэргүүн барилгачин” хүндэт тэмдэгээр шагнаж урамшуулсан юм. Түүнчлэн дэлхийн ур чадварын тэмцээнд барилгын мэргэжлээр анх удаа оролцохоор шалгарсан тул “Хүндэт дурсамж” гардуулав.


















