Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Дэлхийн усанд живэхээс урьдчилан сэргийлэх өдөр" тохиож байна

Хүүхэд, өндөр настан, усны орчинд ажиллаж, аялж буй хүн бүр эрсдэлд өртөх магадлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дэлхийн усанд живэхээс урьдчилан сэргийлэх өдөр" тохиож байна
"Дэлхийн усанд живэхээс урьдчилан сэргийлэх өдөр" тохиож байна. Зураг: МҮОНРТ

Живэлт нь урьдчилан сэргийлэх боломжтой ослын нас баралтын гол шалтгаануудын нэг юм.

Хүүхэд, өндөр настан, усны орчинд ажиллаж, аялж буй хүн бүр эрсдэлд өртөх магадлалтай.

Улсын хэмжээнд 2021-2025 онд усны ослын улмаас 105 хүүхэд амь насаа алдсан бөгөөд нийт усны ослын 11 хувь нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, 3 хувь нь хийлдэг завь, гудаснаас унаснаас шалтгаалсан байна.

Иймд дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

-Усанд сэлэхдээ хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх

-Аврах хантааз хэрэглэх дадлыг хэвшүүлэх

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх

-Усны гүн, урсгал, цаг агаарын нөхцөлийг урьдчилан шалгахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уриалж байна.

Хуваалцах