“Дэлхийн зөн Монгол” 2102 өрхөд тусламж үзүүлнэ
тус байгууллагаас Говь-Алтай аймгийн 200 өрхөд хүнсний багц, 50 өрхөд нүүрс олгожээ
Мэдээллийн алба

“СOVID-19” вирусний тархалтаас урьдчилан сэргийлэхээр улс орноороо хамтран тэмцэж буй энэ онцгой нөхцөлд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага 15 аймаг, зургаан дүүргийн 2102 өрхөд 71 мянган ам.долларын хүнсний яаралтай тусламж болон ахуйн ариун цэврийн материал тарааж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тухайлбал, тус байгууллагаас Говь-Алтай аймгийн 200 өрхөд хүнсний багц, 50 өрхөд нүүрс олгожээ.


















