Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дэм дэмэндээ” хүмүүнлэгийн дэлгүүр ажиллуулна

“Хүн байгалийн хүйн холбоо” уриан дор Сүхбаатарын талбайд болох Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 5-нд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэм дэмэндээ” хүмүүнлэгийн дэлгүүр ажиллуулна
“Дэм дэмэндээ” хүмүүнлэгийн дэлгүүр ажиллуулна. Зураг: МҮОНРТ

“Хүн байгалийн хүйн холбоо” уриан дор Сүхбаатарын талбайд болох Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 5-нд болно. Энэ үеэр “Дэм дэмэндээ” хүмүүнлэгийн дэлгүүр ажиллуулахаар болжээ.

Хүмүүс өөртөө ногоон хэрэглээг амьдралын хэв маягаа болгон төлөвшүүлж, “Дэм дэмэндээ” хүмүүнлэгийн дэлгүүрээр дамжуулан өөрийн хэрэглэхгүй байгаа хуучин хувцас, эд зүйлээ цуглуулж хэрэгцээтэй хүмүүст нь дамжуулж өгөх юм байна. БОАЖЯ-наас "Ногоон хөгжлийн төлөөх сайн үйлсийн аян"-д идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хуваалцах