Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ДЭМБ-аас “Дэлхийн агаарын чанарын удирдамж”-ийг шинэчлэн гаргалаа

Анх 1987 онд ДЭМБ-аас агаарын чанарын удирдамжийг батлан гаргаснаас хойш хэд хэдэн удаа шинэчилсэн бөгөөд хамгийн сүүлд 2005 онд тус удирдамжийг шинэчилсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДЭМБ-аас “Дэлхийн агаарын чанарын удирдамж”-ийг шинэчлэн гаргалаа
ДЭМБ-аас “Дэлхийн агаарын чанарын удирдамж”-ийг шинэчлэн гаргалаа. Зураг: МҮОНРТ

Анх 1987 онд ДЭМБ-аас агаарын чанарын удирдамжийг батлан гаргаснаас хойш хэд хэдэн удаа шинэчилсэн бөгөөд хамгийн сүүлд 2005 онд тус удирдамжийг шинэчилсэн юм.Агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн цаг бусаар эндэж, олон сая хүн архаг хууч өвчтэй болсоор байна. Нас барж буй хүмүүсийн 50 хувь гаруй нь хөгжиж буй улс орнуудад бүртгэгдэж байна.

Тиймээс ДЭМБ-аас агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоо, судалгаан дээр үндэслэн агаарын чанарын удирдамжийг шинэчилж, улс орнуудад зөвлөмж болгодог.Улмаар улс орнууд өөрийн орны нөхцөл, байдалд тохируулан үндэсний удирдамж, стандартдаа тусгаж, агаарын чанарт хяналт тавьдаг.Шинэчилсэн удирдамжтай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Хуваалцах