Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ДЭМБ-аас Гаитид холер өвчний нэг сая вакцин илгээлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Гаитид холер өвчний 1 сая вакцин илгээсэн байна. Учир нь өнгөрсөн 7 хоногт Карибийн улс орнуудыг дайран өнгөрч, их хэмжээний гарз хохирол учруулсан Мэтью хар салхины уршгаар олон мянган хүн орон гэргүй болж,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДЭМБ-аас Гаитид холер өвчний нэг сая вакцин илгээлээ
ДЭМБ-аас Гаитид холер өвчний нэг сая вакцин илгээлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Гаитид холер өвчний 1 сая вакцин илгээсэн байна. Учир нь өнгөрсөн 7 хоногт Карибийн улс орнуудыг дайран өнгөрч, их хэмжээний гарз хохирол учруулсан Мэтью хар салхины уршгаар олон мянган хүн орон гэргүй болж, үер ус, хөрсний гулгалт үүссэн юм. Үүнээс үүдэн эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд амьдарч байгаа Гаитигийн ард иргэдийн дунд холер өвчин тархжээ.

Одоогийн байдлаар Гаитигаас гадна Куба, Ямайк зэрэг хар салхины хор хохирлыг амссан улс орнуудад холер өвчний 200 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Зөвхөн Гаитид л гэхэд 2010 оны газар хөдлөлтийн гамшгаас хойш 800 мянга гаруй хүн холер өвчин туссанаас 9300 нь энэ өвчний улмаас амь насаа алджээ. Энэ удаад хар салхины уршгаар 200 гаруй хүн амь эрсэдсэн.

Мөн орон гэргүй хэдэн арван мянган хүний хоол хүнс, ундны ус, хөрсний бохирдол нь холер өвчний тархалтыг улам бүр дэлгэрүүлэх хандлагатай байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албаныхны санааг зовоож байна. Одоогоор 175 мянган хүн түр хорогдох байранд амьдарч, энэ өвчнөөр халдварлах магадлал өндөр байгаа юм.

Хуваалцах