Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ДЭМБ-аас өгч буй хоолны зөвлөмж

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж, халдварлах эрсдэлийг бууруулна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДЭМБ-аас өгч буй хоолны зөвлөмж
ДЭМБ-аас өгч буй хоолны зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж, халдварлах эрсдэлийг бууруулна.

Шингэний хэрэглээ:• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух
• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзахӨөх, тосны хэрэглээ:• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
• Транс тос хэрэглэхгүй байх
• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзахМах, махан бүтээгдэхүүн:• Халуун шөлтэй хоол идэх
• Өндөг
• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
• Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэхЖимс, хүнсний ногоо:• Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
• Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэхГурил, гурилан бүтээгдэхүүн:• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
• Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
• Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзахСүүн, сүүн бүтээгдэхүүн:• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
• Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

Хуваалцах