ДЭМБ: БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн Вероцелл вакцинд зөвшөөрөл олгов
Хятадын Синофарм үйлдвэрийн "COVID-19"-ийн эсрэг вакциныг энэ сарын 07-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “Emergency Use Listing”
Мэдээллийн алба

Хятадын Синофарм үйлдвэрийн "COVID-19"-ийн эсрэг вакциныг энэ сарын 07-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “Emergency Use Listing” (EUL) буюу Яаралтай нөхцөлд хэрэглэж болох вакцины жагсаалтад бүртгэж авсан байна.
Ингэснээр тус вакциныг олон улсын "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд дэлхийн бусад улс орнуудад нийлүүлэх боломж нээгдэж байгаа юм. Синофарм үйлдвэрийн вакцин нь стандарт шаардлагыг өндөр түвшинд хангаж байгаа бөгөөд өндөр настнууд, эрсдэлтэй бүлгийн хүмүүст сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргажээ.
ДЭМБ одоогоор Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Serum Institute of India, Moderna вакцинуудад ДЭМБ зөвшөөрөл олгоод байсан бол Синофарм нь албан ёсоор зөвшөөрөгдсөн 6 дахь вакцин болж байна. МонголУлсынЗасгийнгазархүнамаа дархлаажуулахзорилтынхүрээндВеросэллвакциныг БНХАУ–ынхүмүүнлэгийнтусламжийнхүрээнд 300,000 тун, арилжаанышугамаар2,334,400тунхүлээнавсан. Энэ 5 дугаарсардмөнарилжаанышугамаар 1,665,600тунВеросэллвакциныгтатанавахаар төлөвлөжбайна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэдийн 92 хувь,орон нутгийн иргэдийн 55 хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ.


















