Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ДЭМБ эбола вирусын халдвартай холбогдсон онц байдлаа цуцаллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Баруун Африкийн бүс нутагт дэгдсэн эбола вирусын халдвартай холбогдуулан 2014 оны наймдугаар сард олон улсын хэмжээнд зарласан онц байдлаа өчигдөр цуцалсан байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДЭМБ эбола вирусын халдвартай холбогдсон онц байдлаа цуцаллаа
ДЭМБ эбола вирусын халдвартай холбогдсон онц байдлаа цуцаллаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Баруун Африкийн бүс нутагт дэгдсэн эбола вирусын халдвартай холбогдуулан 2014 оны наймдугаар сард олон улсын хэмжээнд зарласан онц байдлаа өчигдөр цуцалсан байна. Эболагийн асуудлаарх онц байдлын хорооны уулзалт өчигдөр болж, тус уулзалтаас гарсан зөвлөмжид үндэслэн онц байдлыг цуцлах шийдвэр гарчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Маргарет Чан энэ талаар сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Маргарет Чаны хэлснээр Гвиней, Либери, Сьерра Леон зэрэг улсад аялал жуулчлал, худалдааны салбарт тогтоосон хязгаарлалтуудыг мөн үүнтэй холбогдуулан нэн даруй цуцлахаар болсон байна. Цаашид эбола вирусын халдвар дахин дэгдэхээс сэргийлэхийн тулд олон улсын хамтын ажиллагаа, тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулж байна.

2013 оны 12 дугаар сараас эхлэн эбола вирусын халдвар Баруун Африкийн бүс нутаг, тэр дундаа тус бүсийн 3 оронд хурдацтайгаар тархсан юм. Үүнээс үүдэлтэйгээр дэлхийн хэмжээнд 11 мянга гаруй хүн эбола вирусын халдварын улмаас нас барсан гэх тооцоог судлаачид гаргасан байна. Либери, Сьерра Леонд тодорхой хугацааны турш, харин Гвинейн хувьд 4 сар гаруйн хугацаанд эбола вирусын халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлж байна.

Хуваалцах