ДЭМБ: Коронавирусний омикрон, дельта хувилбар санаа зовоож байна
Коронавирусний дельта хувилбар хамгийн анх 2021 оны 5 дугаар сард ковидын өндөр эрсдэлтэй төрөлд багтсан бол, омикрон мөн оны 11 дүгээр сард энэ бүртгэлд орж байсан юм.
Мэдээллийн алба

ДЭМБ коронавирусний омикрон, дельта, альфа, бета, гамма гэсэн таван хувилбар ноцтой өвчлөл үүсгэх эрсдэл дагуулдаг гэж дүгнэсэн байна. Гэхдээ санаа зовоох хэмжээнд байсан альфа, бета, гамма гэсэн хувилбаруудын тархалт сүүлийн зургаан сарын хугацаанд эрс багассан. Сүүлийн 90 хоногийн байдлаар, эдгээр төрлийн халдвар тархсан мэдээлэл бараг байсангүй” гэж ДЭМБ-ын шинжээчид уржигдрын мэдээлэлд дурдсан байна.
ДЭМБ-ийн шинжээчдийн мэдээлэлд, өнөөгийн байдлаар хамгийн өргөн тархалттай байгаа омикрон, дельта хувилбар бусад төрлөө бодвол, илүү хурдан халдварлаж, ноцтой өвчлөл үүсгэн, хүний дархлааны урвалаас зайлсхийж чадаж байгаагаас эмнэл зүйн дүр зургийг өөрчилж, эм бэлдмэлүүдийн үр өгөөжийг бууруулж байна гэж дурдсан байна.
Коронавирусний дельта хувилбар хамгийн анх 2021 оны 5 дугаар сард ковидын өндөр эрсдэлтэй төрөлд багтсан бол, омикрон мөн оны 11 дүгээр сард энэ бүртгэлд орж байсан юм.


















