ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа
Шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий нийтэд онц байдал зарлаад байна.
Мэдээллийн алба

Шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсад онц байдал зарлаад байна. 2020 оны нэгдүгээр сарын 31-ний 08:00 цагийн байдлаар БНХАУ-д халдвар авсан хүний тоо 9692 байна. Нас барсан хүний тоо 213-т хүрээд байгааг БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээллээ.
Харин дэлхий нийтэд шинэ коронавирусийн халдвараар 9700 гаруй хүн өвчлөөд байна. Коронавирусийн халдвар хурдацтай тархсан хэвээр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр пүрэв гарагт Италийн Ром хотод аялж байсан Хятадын хоёр жуулчнаас шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна.
Өчигдөр ОХУ-ын Засгийн газар Орос-Хятадын хилийг хааж, Хятадын жуулчдыг нэвтрүүлэхгүй гэж мэдээлсэн юм. Харин Зааны ясан эрэг улс 14 хоногийн хугацаанд БНХАУ-ын жуулчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй гэж мэдэгдлээ.


















