Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ДЭМБ: Сүүлийн дөрвөн 7 хоногт коронавирусний халдварын тархалт 80 хувиар өсөв

Дэлхий даяар ковид 19 цар тахлын халдварын тархалт өнгөрсөн дөрвөн 7 хоногийн хугацаанд 80 хувиар буюу хоёр дахин нэмэгдлээ гэж ДЭМБ-аас мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДЭМБ: Сүүлийн дөрвөн 7 хоногт коронавирусний халдварын тархалт 80 хувиар өсөв
ДЭМБ: Сүүлийн дөрвөн 7 хоногт коронавирусний халдварын тархалт 80 хувиар өсөв. Зураг: МҮОНРТ

Дэлхий даяар ковид 19 цар тахлын халдварын тархалт өнгөрсөн дөрвөн 7 хоногийн хугацаанд 80 хувиар буюу хоёр дахин нэмэгдлээ гэж ДЭМБ-аас мэдээллээ. Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусний "дельта" хувилбарын халдвар эрчимтэй тархаж, дэлхий даяар дахиад шинэ хувилбарууд гарахаас өмнө вакцинаа хурдан хий гэсэн дохио өгч байна гэж ДЭМБ-ын ерөнхий захирал анхааруулжээ.

Мөн "Одоогоор Европын холбооны зарим орнууд хөгжиж байгаа улс орнуудад коронавирусний вакцин хандивлахаа амласан ч чинээлэг орнуудад хандсан вакцинтай холбоотой шүүмжлэл нэмэгдсээр байна. Африкийн улс орнууд дэлхийн хөгжингүй улсууд вакцины тал дээр маш хангалтгүй ажиллаж байна" гэж шүүмжилжээ.

Өнөөдрийн байдлаар Африк тивийн орнуудын 70 хувь нь энэ оны 9 дүгээр сарын сүүл гэхэд хүн амынхаа 10 хувийг ч дархлаажуулж чадахааргүй байна. Африкийн орнууд вакцинжуулах аянд бэлтгэж байгаа хэдий ч вакцины нийлүүлэлт ирэхгүй байна гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ.

Хуваалцах