Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ДЭМБ-ыг шүүхэд өгчээ

АНУ-ын Нью-Йоркийн нэгэн дагуул хотын иргэд ДЭМБ-ыг шинэ коронавирусний цар тахлын үеэр асуудалд хайнга хандсан гэж үзээд шүүхэд өгчээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДЭМБ-ыг шүүхэд өгчээ
ДЭМБ-ыг шүүхэд өгчээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Нью-Йоркийн нэгэн дагуул хотын иргэд ДЭМБ-ыг шинэ коронавирусний цар тахлын үеэр асуудалд хайнга хандсан гэж үзээд шүүхэд өгчээ. Тэд цар тахлын талаар цаг тухайд нь зарлаагүй. "COVID-19"-ийг эмчлэх зөвлөгөөг эрт хүргээгүй. Хятадын халдвартай тэмцэх үйл ажиллагаанд хяналт тавиагүй. Хязгаарлалтын шаардлагатай зөвлөмжийг эрт өгөөгүй зэрэг асуудалд буруутгажээ.

Энэ хотын иргэд ДЭМБ-ыг шинэ коронавирусний бүхий л аюулыг нууж, Хятадын Засгийн газартай үгсэн хуйвалдсан гэж үзэж байна. Нью-Йорк муж нь коронавирусний тархалтын голомт болоод байгаа газар. “Ворлдометер”-ийн хамгийн сүүлчийн мэдээллээс үзэхэд, энэ бүсэд коронавирусний халдварын 252 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 19 орчим хүн нас баржээ.

Хуваалцах