ДЭМБ-ын дэд захиралтай хоёр талт уулзалт хийжээ
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ сарын 24-нд ДЭМБ-ын халдварт бус өвчнөөс урдчилан сэргийлэх, тандалт, сэтгэцийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал Олег Честновтой хоёр талт уулзалт хийжээ.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ сарын 24-нд ДЭМБ-ын халдварт бус өвчнөөс урдчилан сэргийлэх, тандалт, сэтгэцийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал Олег Честновтой хоёр талт уулзалт хийжээ.
Уулзалтаар ДЭМБ-ын 2014, 2015 онд өгсөн зөвлөмжийн дагуу халдварт бус өвчнөөс урдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл солилцсон байна.
Олег Честнов Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийн дэмжих сангийн үйл ажиллагааг сэргээсэн, Элэг бүтэн Монгол хөтөлбөр болон Архи тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан зэрэг үйл ажиллагаануудыг онцолж сайшаасан бөгөөд цаашид ДЭМБ манай улсад авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаануудад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


















