ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордицаг Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордицад Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ийг гардуулан өгч,
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордицад Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ийг гардуулан өгч, Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад орон нутгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэрээ оруулж буй явдалд талархал илэрхийллээ.
Др Сергей Диордица аймгийн Засаг даргын гардуулж буй энэхүү шагнал бол ганц намайг бус ДЭМБ-ын ажлыг үнэлж байгаа явдал юм гэлээ.



















