Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын 30 дахь удаагийн хурал” болов

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын 30 дахь удаагийн хурал” 2021 оны зургаадугаар сарын 22-25 өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын 30 дахь удаагийн хурал” болов
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын 30 дахь удаагийн хурал” болов. Зураг: МҮОНРТ

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын 30 дахь удаагийн хурал” 2021 оны зургаадугаар сарын 22-25 өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна.

Уг хуралд Номхон далайн баруун бүсийн орнуудын вакцин, дархлаажуулалтын эмч, мэргэжилтэн, удирдах албан тушаалтнууд оролцож байгаа ба ээлжит уулзалтын дараа Бүсийн Дархлаажуулалтын Өргөтгөсөн Хөтөлбөр (EPI)-өөс дэвшүүлсэн зорилгодоо хүрэх хамгийн сайн стратегийг хэрэгжүүлэх, арга зүйгээр хангах удирдамж, зөвлөмжийг боловсруулдаг.


Дархлаажуулалтын хөтөлбөр 2030, "COVID-19" цар тахлын эсрэг вакцинжуулалтын талаар дэлхий дахинд, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Монгол, Вьетнам, БНСУ, Австрали зэрэг улс орнууд туршлагаа танилцуулна. Түүнчлэн, Номхон далайн баруун бүст улаанбурхан, улаануудыг устгах, вакцинаар үүсгэсэн полиовирус (VDPV) омгийн эргэлт, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зэрэг сэдвийг онцолж байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын 30 дахь удаагийн хурал”-ын 2 дахь өдөр ийнхүү зохион байгуулагдаж байна. Цар тахлын эсрэг бүс нутгийн дархлаажуулалтын явц, хариу арга хэмжээний талаар хуралд хэлэлцлээ. Дархлаажуулалтын хөтөлбөр 2030, "COVID-19" цар тахлын эсрэг вакцинжуулалтын талаар дэлхий дахинд, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцэж, Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтын явц, туршлагыг танилцуулсан юм.

Хуваалцах