ДЭМБ-ын тэргүүн цар тахлын үеийн хичээл зүтгэлийг баярын өдрүүдээр үрэхгүй байхыг уриаллаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн зул сарын баярыг тохиолдуулсан мэдэгдэлдээ шинэ коронавирусний цар тахалтай тэмцэж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө гаргасан бусдын хичээл зүтгэлийг баярын энэ өдрүүдээр үрэхгүй байхыг уриаллаа.
Мэдээллийн алба

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн зул сарын баярыг тохиолдуулсан мэдэгдэлдээ шинэ коронавирусний цар тахалтай тэмцэж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө гаргасан бусдын хичээл зүтгэлийг баярын энэ өдрүүдээр үрэхгүй байхыг уриаллаа. ДЭМБ-ын Ерөнхий захирал ТедросАданом Гебрейесус цар тахалтай тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэсэн эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэнд салбарынханд талархаж байгаагаа илэрхийлсний дээр шинэ коронавирусний халдвараас болж нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд ч эмгэнэл илэрхийлсэн юм.
Ман тэрбээр, "2020 он дуусч шинэ онтой золгох гэж байгаа энэ цаг үед халуун ам бүлээрээ, хайртай дотны хүмүүстэйгээ цуглаж, урьдын адил хүссэнээрээ баярлах боломжийг гамшигт цар тахал бидэнд олгосонгүй. баярын өдрүүдэд олон сая хүн халдвар хамгааллын дэглэмээ сахиж орон гэрээсээ ч гарч чадахгүй ихээхэн хохирч байна. Гэхдээ ингэснээрээ тэд хамгийн үнэт бэлгийг, амьдрал эрүүл энхийг бэлэглэж байгаа юм." гэлээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал ТедросАданом Гебрейесус мөн хамгийн амаргүй, хүнд энэ жил хүмүүсийн амь нас, амьдралыг аврахын тулд олон хүн хичээл зүтгэл гаргаж, багагүй хохирч байгааг дэлхий нийтээрээ харсныг дахин сануулж байлаа. Мөн эрүүл мэндийн байгууллагынхан, эмнэлэг, онцгой шуурхай албаны ажилчид бүгд л хүмүүсийг аврахын төлөө тэмцэж, хүчин зүтгэснийг баярын энэ өдрүүдээр талаар болгож болохгүйг анхааруулсан. Үүний зэрэгцээ ДЭМБын тэргүүн олон улс оронд эхлүүлээд байгаа шинэ коронавирусний эсрэг вакцинжуулалт бүх дэлхийг хамарсан цар тахлаас үүдэлтэй хямралаас гарах гарцыг нээгээд байгааг тэмдэглэн хэлсэн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр өнөөдөр дэлхийн хэмжээнд нийт 61 вакциныг эмнэлзүйн шатны туршилт хийгдэж байгаагийн 16 нь сүүлийн шатны туршилтад шилжээд байгаа юм байна. Мөн 172 вакциныг лабораторид хөгжүүлж эмнэлзүйн туршилт хийхээр хөгжүүлж байна.


















