ДЭМБ-ын удирдах албаны баг БНХАУ-д ажиллаж байна
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпинтэй уулзаж, шинэ коронавирусийн дэгдэлтийн сүүлийн үеийн мэдээг дүгнэж, тархалтыг таслан зогсоох талаар ярилцсан байна.
Мэдээллийн алба

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын Ерөнхий захирал Др Тедросоор ахлуулсан ДЭМБ-ын удирдах албаныхан өчигдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпинтэй уулзаж, шинэ коронавирусийн дэгдэлтийн сүүлийн үеийн мэдээг дүгнэж, тархалтыг таслан зогсоох талаар ярилцсан байна.
Дээрх уулзалтын үеэр Ухань хотод халдварын тархалтыг хязгаарлах, бусад хотод авч буй арга хэмжээг эрчимжүүлэх, уг вирусийн судалгааг үргэлжлүүлэх, мэдээлэл солилцох, Хятадын тал биологийн сорьцуудыг ДЭМБ-д өгөх талаар тохиролцжээ. Ингэснээр шинэ коронавирусийн вакцин, эмчилгээг гаргаж авахад түлхэц болох юм.


















