ДЭМБ-ын Зөвлөх баг Монгол Улсад ажиллаж байна
ДЭМБ-ын зөвлөх баг шинэ коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр 2020 оны гуравдугаар сарын 2-11 хооронд Монгол Улсад ажиллана.
Мэдээллийн алба

ДЭМБ-ын зөвлөх баг шинэ коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр 2020 оны гуравдугаар сарын 2-11 хооронд Монгол Улсад ажиллана. Энэ хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажиллах юм.
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн болон яамны удирдлагууд ХӨСҮТ-д ажиллаж байгаа ДЭМБ-ын зөвлөх багтай цахимаар холбогдож, цаашид Монгол Улсад ажиллах хугацаанд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх мэдээллийг сонслоо.





















