Денис Пушилин, Леонид Пасечник ОХУ-аас тусламж хүслээ
Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын удирдагчид ОХУ-аас Украины түрэмгийллийг таслан зогсоохыг хүслээ. Тэд ОХУ-ын ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэл ирүүлсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Димитрий Песков мэдэгдсэн байна.
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын удирдагчид ОХУ-аас Украины түрэмгийллийг таслан зогсоохыг хүслээ. Тэд ОХУ-ын ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэл ирүүлсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч ДимитрийПесков мэдэгдсэн байна.
Тодруулбал, ДимитрийПесков сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, Бүгд найрамдах Луганск ард улсын тэргүүн Леонид Пасечник, Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн ДенисПушилин нар өөрсдийн улсыг хүлээн зөвшөөрсөнд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлсэн.
Тэд нөхцөл байдал хүндэрч, Киевээс ирж байгаа заналхийлэл нэмэгдэж байгааг, Донецск Луганскийн иргэд одоогийн байдлаар орон гэрээ орхин дүрвэж байгааг мэдэгджээ.
Мөн бүгд найрамдах улсуудын тэргүүн нар, Украины түрэмгийлэлд иргэний болон үйлдвэрлэлийн дэд бүтэц, сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд сүйдэж байна. Хамгийн аймшигтай нь энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд нас барж байна гэж захидалдаа дурдсаныг ДимитрийПесков захидлаас иш татан онцолсон байна.
Тус захидалд, "Киев цэргийн хүчээ нэгтгэх ажлаа үргэлжлүүлж, АНУ болон барууны улсуудаас цэргийн иж бүрэн дэмжлэгийг нэгэн зэрэг хүлээн авч байна. Киевийн зүгээс мөргөлдөөнийг хүчээр шийдвэрлэхээр шийджээ гэж дурдсан байна.
Тиймээс дээрх асуудлуудыг харгалзан үзэж, энгийн иргэдийн амь нас эрстэх, хүмүүнлэгийн гамшиг болохоос урьдчилан сэргийлэхийн тулд ОХУ-ын ерөнхийлөгчөөс тусламж хүсчээ. Энэ бол ОХУ болон, бүгд найрамдах улсуудын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээний 3, 4-р зүйл гэж захианд бичсэнийг ДимитрийПесков мэдэгджээ. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, энэ долоо хоногт Донбаст цэргийн ажиллагаа явуулахаа зарлалаа.
Ажиглагчид Луганск болон Донецксийнудирдагчдын захидлыг хүлээн авсны дараахан энэ шийдвэрээ албан ёсоор зарлалаа гэж үзэж байна.


















