Дэнжийн мянгын замыг нээлээ
Нийслэлийн Авто замын газрын захиалгаар хийгдсэн 39 дүгээр сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах хүртэлх 700 метр авто замын хөдөлгөөнийг өчигдөр орой нээсэн.
Мэдээллийн алба

Нийслэлийн Авто замын газрын захиалгаар хийгдсэн 39 дүгээр сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах хүртэлх 700 метр авто замын хөдөлгөөнийг өчигдөр орой нээсэн.
Харин “Хүчит шонхор” захаас “Нарантуул-2” хүртэлх далан дагасан 400 метр замыг 10 хоног хааж хучилтын ажил хийх боллоо.
Дашрамд дуулгахад, зүүн дөрвөн замын уулзварын зүүн талын хойд урсгалд 100 метр замын хөдөлгөөнийг хаажээ. Энэ замын хучилтын ажлын гүйцэтгэл 25-нд дуусах юм байна.


















