"Детройт Ред Вингс" талбайдаа "Бостон"-ыг хожлоо
Дорнод бүсийн шилдэг багуудын нэг Стэнлийн цомын 11 удаагийн эзэн алдарт "Детройт Ред Вингс" өнөөдөр "Joe Louis Arena"-даа бүсийн хүчтэй өрсөлдөгч "Бостон Брүйнс"-ийг хүлээн авлаа.
Мэдээллийн алба

Дорнод бүсийн шилдэг багуудын нэг Стэнлийн цомын 11 удаагийн эзэн алдарт "Детройт Ред Вингс" өнөөдөр "Joe Louis Arena"-даа бүсийн хүчтэй өрсөлдөгч "Бостон Брүйнс"-ийг хүлээн авлаа. Багууд энэ өдөр мөсөн талбайд хоккейн спортын гайхамшигийг толилуулж, хурдтай хүчтэй тоглолтыг үзүүлсэн. Улмаар үндсэн цагт багууд 5:5-ын харьцаатай тэнцсэн. Улмаар ялагчийг "shootout" буюу торгуулийн цохилтоос шийдвэрлэж, "Детройт" өрсөлдөгчөө буулган авчээ. “Улаан жигүүрүүд” одоогоор 45 тоглолтод оролцож, 46 оноо авсан амжилтаараа дорнод бүсийн 14-р байрт бичигдэж байна. Харин Бостон хотын “Баавгайнууд” 48 тоглолтод оролцож, үүний 23-д нь хожсон амжилтаараа энэ бүсийн 6-р байрт улирлыг үргэлжлүүлж байгаа юм.


















