Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэвид Бэкхэмийн гэр бүл Ханхүү Харригийн хуримаар гангарсан хувцсаа зарж, буяны санд хандивлана

Олны танил, алдартай гэр бүлүүдийн үлгэр жишээ нэг нь Английн шилдэг хөлбөмбөгчнөөр нэг бус удаа нэрлэгдэж байсан Дэвид Бэкхэмийн гэр бүл юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэвид Бэкхэмийн гэр бүл Ханхүү Харригийн хуримаар гангарсан хувцсаа зарж, буяны санд хандивлана
Дэвид Бэкхэмийн гэр бүл Ханхүү Харригийн хуримаар гангарсан хувцсаа зарж, буяны санд хандивлана. Зураг: МҮОНРТ

Олны танил, алдартай гэр бүлүүдийн үлгэр жишээ нэг нь Английн шилдэг хөлбөмбөгчнөөр нэг бус удаа нэрлэгдэж байсан Дэвид Бэкхэмийн гэр бүл юм.

Тэрбээр өөрийн үзэсгэлэнт эхнэр "Spice Girls" хамтлагийн дуучин асан Виктория Бэкхэмийн хамтаар Английн Ханхүү Харри болон Меган Маркл нарын хуримын үйл ажиллагаан дээр гангарсан ёслолын хувцсаа дуудлага худалдаагаар зарахаар болжээ.

Дуудлага худалдаагаар зарж олсон мөнгөө "The We Love Manchester Emergency Fund" нэртэй буяны санд хандивлах юм байна. Энэ бол өнгөрсөн жил Манчестерт болсон террорист халдлагын хохирогчдод тусламж үзүүлдэг буяны сан юм. Энэ тухай мэдээгээ Дэвид Бэкхэм өөрийн "Инстаграмм" цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Хуваалцах