Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Диего Марадонагийн хувийн эмчид эрүү үүсгэн шалгаж эхэллээ

Аргентины прокурорын газраас домогт хөл бөмбөгчин Диего Марадонагийн хувийн эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Эмч Леопольдо Лукаг санамсаргүйгээр хүний аминд хүрсэн, өвчтөнд шаардлагатай тусламж үзүүлээгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна. Түүний эсрэг эмч нарт эргэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Диего Марадонагийн хувийн эмчид эрүү үүсгэн шалгаж эхэллээ
Диего Марадонагийн хувийн эмчид эрүү үүсгэн шалгаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Аргентины прокурорын газраас домогт хөл бөмбөгчин Диего Марадонагийн хувийн эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Эмч ЛеопольдоЛукаг санамсаргүйгээр хүний аминд хүрсэн, өвчтөнд шаардлагатай тусламж үзүүлээгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна. Түүний эсрэг эмч нарт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн Марадонагийн охидын мэдүүлгүүдэд үндэслэн энэ мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.

Эмч алдарт хөлбөмбөгчний үхэлд өөрийгөө болон өөр хэн нэгэн буруутай гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн эмч нарын багийнхан харин ч чадах бүхнээ хийснийг баталж байна.

Өчигдөр Лука эмчийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрлийг шүүхээс олгосон байна. Нэгжлэгийн үеэр Марадонагий өвчний түүх, холбогдох шинжилгээний бичиг, баримтуудыг хураан авсан байна.

Хуваалцах