Дима Билан 39 нас хүрлээ
Орос орны залуусын, тэр дундаа охид бүсгүйчүүдийн шүтээн дуучин, жүжигчин Дима Билан 1981 оны энэ өдөр төрсөн
Мэдээллийн алба

Орос орны залуусын, тэр дундаа охид бүсгүйчүүдийн шүтээн дуучин, жүжигчин Дима Билан 1981 оны энэ өдөр төрсөн бөгөөд өнөөдөр 39 нас хүрч байна. Тэрбээр "Евровидение" олон улсын дууны уралдаанд хоёр удаа ОХУ-ыг төлөөлөн оролцож байсан бөгөөд 2008 онд "Believe” дуугаараа нэгдүгээр байр эзэлж, уг уралдаанд түрүүлсэн анхны орос дуучин болсон юм.
Түүнчлэн 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дима Биланд гавьяат дуучин цол олгосон. Оросын Ерөнхийлөгчийн уг зарлигт “Үндэсний соёл урлагийг хөгжүүлэхэд олон жил үр бүтээлттэй ажилласан гавьяаг нь үнэлж дуучин Дима Биланд ОХУ-ын гавьяат дуучин хүндэт цолыг олгож байна” хэмээн дурджээ.
Хойд хөршийн супер од Дима Билан Москва хотод ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэрбээр хөгжмийн ертөнцөд уран бүтээлчийн карьераа орхигдуулаагүй, өдгөө ч амжилтаа хадгалсан хэвээр бөгөөд телевизийн томоохон шоу, төслүүдэд тогтмол ордог.


















