Динозаврын ховор содон араг ясыг үнэ хаялцуулан худалдахаар боллоо
Амь өрсөн тулалдаж байгаад тэр чигтээ чулуужсан хоёр динозаврын ховор содон араг ясыг дуудлага худалдааны “Бонхэмс” ордноос Нью-Йоркт үнэ хаялцуулан худалдахаар болжээ.
Мэдээллийн алба

Амь өрсөн тулалдаж байгаад тэр чигтээ чулуужсан хоёр динозаврын ховор содон араг ясыг дуудлага худалдааны “Бонхэмс” ордноос Нью-Йоркт үнэ хаялцуулан худалдахаар болжээ. Энэхүү сайтар хадгалагдсан араг ясыг Америкийн Монтана муж улсын нэгэн эдлэнгийн эзэн 2006 онд олсон юм байна. Хоёр динозаврын нэг нь тиранозаврын төрлийн махчин гэж палеонтологчид тодорхойлсон бол, нөгөөдөх нь трице-ратопстой төстэй төрөлд хамаарах өвсөн идэштэн гэнэ. Тулалдаж байгаа хоёр үлэг гүрвэлийг нэг дуудлага худалдаанд оруулж, бүхлээр нь худалдах бөгөөд 7-9 сая долларын үнэ хүрч зарагдана гэж тооцоолж байгаа ажээ.


















