Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Динозаврын толгой олджээ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэн н.Цэрэндонров Буйр нуурын хөвөөнөөс өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт динозаврын аварга том толгой олсон байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Динозаврын толгой олджээ
Динозаврын толгой олджээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэн Н.Цэрэндонров Буйр нуурын хөвөөнөөс өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт динозаврын аварга том толгой олсон байна. Нутгийнхны хэмжиснээр чулуужсан толгой дөрвөн төө буюу 80 гаруй см урттай аж. Тус олдворыг Халхгол сумын иргэн Д.Дэлгэрбат Эрдэм шинжилгээний хүрээлэн рүү ярьж, албаны хүмүүст хэлэх гэсэн боловч утсаа аваагүй байна. Одоогоор аварга толгойг Халхгол сумын засаг дарга хадгалж байна.

Түлхүүр үг:Динозаврын толгой олджээ
Хуваалцах