Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Динза элч" үндэсний ном уншлагын хөдөлгөөний нээлт боллоо

“Хүүхдийн хөгжил, төлөвшлийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн 88 сургуульд уншлагын талбай байгуулж, 250,000 хүүхдэд номын соёл, унших дадал, хөгжлийн боломжийг бүрдүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Динза элч" үндэсний ном уншлагын хөдөлгөөний нээлт боллоо
"Динза элч" үндэсний ном уншлагын хөдөлгөөний нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

"Динза элч" үндэсний ном уншлагын хөдөлгөөний нээлт боллоо.

Нээлтэд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир үг хэллээ. Мөн хөтөлбөр хэрэгжиж буй сургуулийн удирдлагууд, зочид төлөөлөгчид оролцлоо.

“Хүүхдийн хөгжил, төлөвшлийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн 88 сургуульд уншлагын талбай байгуулж, 250,000 хүүхдэд номын соёл, унших дадал, хөгжлийн боломжийг бүрдүүлсэн байна.

“Монголын ирээдүй уншихад бэлэн” уриатайгаар “Динза элч” үндэсний уншлагын хөдөлгөөн, номын баярыг анх удаа төв талбайгаас гадна нийслэлийн ерөнхий боловсролын 88 сургууль дээр эхлүүлж, цогцоор нь тохижуулсан уншлагын орчинг хүлээлгэн өглөө.

Динза Цондоолойгийн анд найзууд ТББ-ын хөрөнгө оруулалт, Богд банкны ерөнхий ивээн тэтгэлэгтэйгээр хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд хүүхдүүд номтой ойр байх, хамтдаа унших, уншсан зүйлээ ойлгох, ярилцах, сэтгэх бодит орчинг сургуулиуд дээр бий болгосон байна.

“Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөн нь хүүхдүүдийг уншиж ойлгодог, сэтгэдэг, өөрийгөө илэрхийлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа бөгөөд цаашид 720 сургуульд өргөжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

2026 оны тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дахь Динзагийн асарт зочлон “Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөн, хүүхдүүдэд зориулан хамтдаа бүтээж буй уншлагын орчин, сургуулиудын сайн туршлага, сурагчдын оролцоотой танилцах боломжтой гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах