Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дипломат бойкоттод олон орон нэгдсэнд Бээжин хариу үйлдэл үзүүллээ

АНУ, Австралийн дараагаар Их Британи, Канадын Засгийн газар Бээжингийн өвлийн олимпын наадмын дипломат бойкоттод нэгдэхээ мэдэгдэж, албан хаагчдаа явуулахгүй гэсэн шийдвэр гаргасанд Хятад улс эрс хариу үйлдэл үзүүлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дипломат бойкоттод олон орон нэгдсэнд Бээжин хариу үйлдэл үзүүллээ
Дипломат бойкоттод олон орон нэгдсэнд Бээжин хариу үйлдэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

АНУ, Австралийн дараагаар Их Британи, Канадын Засгийн газар Бээжингийн өвлийн олимпын наадмын дипломат бойкоттод нэгдэхээ мэдэгдэж, албан хаагчдаа явуулахгүй гэсэн шийдвэр гаргасанд Хятад улс эрс хариу үйлдэл үзүүлж байна.

“БНХАУ эдгээр улсуудыг наадамд уриагүй” гэдгийг тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин пүрэв гарагт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдлийнхээ үеэр онцолсон. Эдгээр орны төрийн албан хаагчид ирсэн эсэхээс үл хамааран олимпын наадам амжилттай болно гэдгийг тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна.

Үүнээс гадна “АНУ, Австрали, Их Британи, Канад улс олимпыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаа ч дэмжлэг авч чадахгүй. Эдгээр дөрвөн улс өөрсдийгөө тусгаарлаж байгаа ч тэд буруу үйлдлийнхээ төлөөсийг зайлшгүй төлөх болно” гэж хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хатуу хариу мэдэгдэл хийлээ.

Хуваалцах