Дипломат паспорттой иргэд Япон руу визгүй зорчино
Өнгөрөгч 10 дугаар сарын 12-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ Монгол улсын Гадаад харилцааны яам хооронд Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай ноот бичгийг солилцсон.
Мэдээллийн алба

Өнгөрөгч 10 дугаар сарын 12-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ Монгол улсын Гадаад харилцааны яам хооронд Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай ноот бичгийг солилцсон. Үүний дагуу 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн "Дипломат" мөн "Богино хугацаанд оршин суух" зөвшөөрөлтэй нийцэх зорилгоор Япон улсад зорчих дипломат паспорт эзэмшигч монгол иргэд визгүй Япон улсад нэвтрэх боломжтой болж байна.
Мөн дипломат паспортоос бусад паспорт эзэмшигч монгол иргэдийн тухайд Япон улс руу зорчихдоо урьдын адил Япон улсын виз мэдүүлэх шаардлагатай. Мөн хэдийгээр дипломат паспорт эзэмшигч боловч "Дипломат", "Богино хугацаанд оршин суух" зөвшөөрөлтэй нийцэх зорилгоос бусад тохиолдолд Япон улс руу нэвтрэх бол Япон улсын виз шаардлагатай болж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас лавлаарай.


















