Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дисней компанийнхан “Аватар” киноны аварга роботын төхөөрөмжийг бүтээж байна

Дисней компани өнгөрсөн жил зугаа цэнгэлийн цэцэрлэгт хүрээлэнгээ нээсэн. Энэ бол “Аватар” уран зөгнөлт кинон дээр гардаг “Пандора” гаригийн орчин мэт нөхцөлөөр хангагдсан цэцэрлэгт байгууламж юм. Тэгвэл саяхан тус газарт ээлжит нэгэн шинэ зүйлийг бүтээн танилцуулахаар болсон байна. Энэ бол “Аватар”

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дисней компанийнхан “Аватар” киноны аварга роботын төхөөрөмжийг бүтээж байна
Дисней компанийнхан “Аватар” киноны аварга роботын төхөөрөмжийг бүтээж байна. Зураг: МҮОНРТ

Дисней компани өнгөрсөн жил зугаа цэнгэлийн цэцэрлэгт хүрээлэнгээ нээсэн. Энэ бол “Аватар” уран зөгнөлт кинон дээр гардаг “Пандора” гаригийн орчин мэт нөхцөлөөр хангагдсан цэцэрлэгт байгууламж юм. Тэгвэл саяхан тус газарт ээлжит нэгэн шинэ зүйлийг бүтээн танилцуулахаар болсон байна. Энэ бол “Аватар” киноны хүний удирдлагад дор жолоодогддог аварга том роботын төхөөрөмж юм.

Пандора” буюу “ДэУорлдофАватар” нэртэй энэ цэцэрлэгт хүрээлэн яг л тэр уран зөгнөлт кинон дээр гардаг байгалийн тогтоц бүхий зүйлсээр чимэглэгдсэн. Гадаадын болон дотоодын жуулчдыг татах гэсэн бодлогынхоо хүрээнд ийнхүү сонирхолтой, гайхалтай зүйлийг бүтээсэн юм. Харин энэ удаад хүний удирдлага дор ямар нэгэн хөдөлгөөнийг хийх чадвартай роботын төхөөрөмжийг бүтээж, туршаад байна. Туршилт амжилттай үргэлжилж байгаа гэж онцолсон. Уран зөгнөлт кинонд гардаг тэр робот өнөөдөр бодит биеллээ олоод байна гэхэд бараг буруутхааргүй болсныг энэ туршилт бүхий бичлэгээс харж болохоор байна. Урагш болог хойш алхах хөдөлгөөнийг саадгүй хийж гүйцэтгэж чадаж байгаа юм. Мөн гарны хөдөлгөөн хурууны байрлал зэрэг нь яг л хүний бодол санаанд тулгуурлан хөдөлж байгаа юм. 3 метр орчим өндөртэй, жолоодлогын тусгай суудалтай болж өгсөн. Цаашид улам сайжруулан, хөгжүүлэх бүрэн боломжтой технологи болсныг онцолж байгаа юм.

Пандора буюу ДэУорлдофАватар цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчлүүлэгч, зочдод энэ сарын сүүлээр бэлэг барихаар төлөвлөж байгаа гэж Дисней компанийн удирдлагууд мэдээлсэн. Жуулчид хүний удирдлага дор алхах яг л Аватар киноны роботын төхөөрөмжийг хараад сэтгэл их хөдлөх байх хэмээн найдаж байгаа гэжээ.

Хуваалцах