Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Диснейлэнд” ирэх дөрөвдүгээр сарын 30-наас үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Ийнхүү “Диснейлэнд”-ийн цэцэрлэгт хүрээлэн, “Дисней Калифорни” цэцэрлэгт хүрээлэн ирэх дөрөвдүгээр сарын 30-нд нэгэн зэрэг нээгдэх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Диснейлэнд” ирэх дөрөвдүгээр сарын 30-наас үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ
“Диснейлэнд” ирэх дөрөвдүгээр сарын 30-наас үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-д төвтэй “Диснейлэнд” ирэх дөрөвдүгээр сард нээгдэж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр болжээ. Цар тахал үргэлжилж буй энэ үед дээрх улс бүхийл салбараа жилийн турш түр хаагаад байсныг нэг нь энэ юм.

Ийнхүү “Диснейлэнд”-ийн цэцэрлэгт хүрээлэн, “Дисней Калифорни” цэцэрлэгт хүрээлэн ирэх дөрөвдүгээр сарын 30-нд нэгэн зэрэг нээгдэх аж.

Учир нь Калифорни муж улсын эрх баригчид энэ сарын эхээр цар тахлын үед баримтлах дүрмүүдийг шинэчлэн танилцуулжээ. Ингэхдээ соёл амралтын хүрээлэнгүүдийг халдварын өндөр эрсдэлтэй бүлгээс гаргаж, ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байна. Улмаар тус муж улсын соёл амралтын хүрээлэнгүүд 15-35 хувийн хүчин чадлаар ажиллах аж.

Хуваалцах