Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ДХИС-ийн сургалтын хөтөлбөрт зам тээврийн ойлголт, онцлогийг агуулсан сэдэв тусгана

Дотоод хэргийн их сургууль болон “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд уржигдар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДХИС-ийн сургалтын хөтөлбөрт зам тээврийн ойлголт, онцлогийг агуулсан сэдэв тусгана
ДХИС-ийн сургалтын хөтөлбөрт зам тээврийн ойлголт, онцлогийг агуулсан сэдэв тусгана. Зураг: МҮОНРТ

Дотоод хэргийн их сургууль болон “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд уржигдар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор/Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захирлын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга Милостных Игорь Васильевич болон албаныхан оролцов.

Монгол Улсад төмөр зам болон авто замын их бүтээн байгуулалт эрчимжиж байгаатай холбогдуулж, ДХИС-ийн сургалтын агуулга, хөтөлбөрт зам тээврийн ерөнхий ойлголт, тэдгээрийн онцлогийг агуулсан сэдвийг тусгах, багш, сонсогч хийгээд төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах шаардлага үүсээд байна.

Дээрх хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам”-аас дэмжлэг үзүүлж, сургалтыг цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулах, төмөр замын томоохон сүлжээ бүхий бүсүүдэд хамтарсан клиник сургалтын бичил нэгжийг бий болгож, төмөр замын аюултай бүс, гарам, тээвэрлэлт, тэдгээрийн ашиглалтын тухай дэлгэрэнгүй ойлголт өгөх, бусад хүрээнд туршлага солилцон хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

Түүнчлэн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг ажилтнуудынхаа эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ДХИС-ийн давуу тал, мэргэжлийн сургалтын таатай орчинд багш, албан хаагчдын мэдлэг, ур чадвараас суралцах болон сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Энэхүү хамтын ажиллагаа сургалтын байгууллага төдийгүй улс, эх орны эрх ашигт нийцнэ хэмээн талууд үзэж уг санамж бичгийг байгуулав. “Санамж бичиг” байгуулах ёслолын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд Дотоод хэргийн их сургуулийн сургалтын орчинтой танилцсан юм.

Хуваалцах