ДХИС, “Сүлд” чуулгын алба хаагчид орон байрны хулгай хийж байсан этгээдүүдийг илрүүлжээ
цагдаагийн ахлах дэслэгч, ДХИС-ийн багш Т.Уранжаргал, цагдаагийн ахлагч, ЦЕГ-ын Сүлд чуулгын хөгжимчин Б.Мягмарбүрэнхүү нар таслан зогсоож, хуульд заасан арга хэмжээг авсан байна.
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл бүлэглэн хулгайлсан хэрэг энэ сарын 26-нд буюу өчигдөр гарчээ.
Дээрх хэргийг үйлдэж байсан А, Б гэгч этгээдүүдийг цагдаагийн ахлах дэслэгч, ДХИС-ийн багш Т.Уранжаргал, цагдаагийн ахлагч, ЦЕГ-ын Сүлд чуулгын хөгжимчин Б.Мягмарбүрэнхүү нар таслан зогсоож, хуульд заасан арга хэмжээг авсан байна.
Хуваалцах


















