Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дмитрий Медведев: ОХУ, АНУ-ын таагүй харилцаа цаашид үргэлжлэх төлөвтэй байна

ОХУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн бичсэн нийтлэлийг Тасс агентлаг нийтэллээ. Энэхүү нийтлэлдээ Медведев ОХУ, АНУ-ын хоорондох цаашдын харилцаа, хамтын ажиллагааны төлөвийг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дмитрий Медведев: ОХУ, АНУ-ын таагүй харилцаа цаашид үргэлжлэх төлөвтэй байна
Дмитрий Медведев: ОХУ, АНУ-ын таагүй харилцаа цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн бичсэн нийтлэлийг Тасс агентлаг нийтэллээ. Энэхүү нийтлэлдээ Медведев ОХУ, АНУ-ын хоорондох цаашдын харилцаа, хамтын ажиллагааны төлөвийг тусгасан байна. Тэрdээр АНУ-д шинэ ерөнхийлөгчөөр ахлуулсан засаг захиргаа бүрэлдэж, ажилдаа ороход бэлэн болоод байгаа ч энэ нь АНУ, ОХУ-ын таагүй харилцаанд өөрчлөлт авчрахгүй.

Хоёр улсын хоорондох хүйтэн хөндий харилцаа ирэх жилүүдэд хэвээр үргэлжлэхээр байна гэж цохон тэмдэглэсэн байна. Тэрdээр шинэ ерөнхийлөгч Жозеф Байдены засаглал Кремлийн эсрэг хатуу бодлого баримтлах нь тодорхой байгааг онцолжээ. Харин ОХУ-ын зүгээс АНУ-ын ерөнхийлөгч хэн гэдэг эрхэм байхаас үл хамарч, тус улстай харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээхэд бэлэн байгаа гэдгийг Медведев мөн онцлон дурджээ.

Хуваалцах